Search This Blog

Tuesday, May 3, 2011

Интернетийн түгээмэл асуугддаг асуултууд

Интернет нь маргахын аргагүй өнгөрсөн үеийн хамгийн чухал нээлтүүдийн 1 юм. Интернетийг анх 1968 онд АНУ-ын Засгийн Газарт ашиглаж эхэлсэн ба голчолн эрдэмтэд ашигладаг байв. 1990 оноос Дэлхийг Бүрхсэн Аалзны Тор(WWW) зохиогдсон бөгөөд энэ нь дэлхийг өөрчилж чадсанаар барахгүй үүний хэрэглээ улам бүр нэмэгдсээр байгаа юм.
1.       Интернет гэж яг юу вэ? Интернет гэдэг нь сая сая компьютерийг утасны шугам, хиймэл дагуул эсвэл кабелиар холбогдсон сүлжээ(үнэндээ хэд хэдэн сүлжээ) бөгөөд үүгээр тор(net)-нд холбогдсон компьютерүүд мэдээлэл солилцож байдаг билээ.
2.       Энэ нь тэгвэл аалзны тортой ижил гэсэн үг үү, үгүй гэж үү?    Яг ч тийм биш. Интернет компьютерүүдийг холбодог ба Дэлхийг Бүрхсэн Аалзны Тор нь тэдгээр компьютерүүдэд хадгалсан мэдээллийг холбодог систем юм.
3.       Вебсайт гэж юу вэ? Би яаж зочилдог юм? Ямар нэгэн компани эсвэл байгууллаг нь өөрсдийн мэдээллийг цахим баримт хэлбэртэйгээр дэлхийн хаа нэгтээ интернетэд холбогдосн компьютерт хадгалдаг. Компьютерийн орон зай компаний вебтайт нь өөрийн гэсэн хаягтай байдаг нь утаснууд дугаартай байдагтай төстэй юм. Вебсайт руу зочлохын тулд та түүний хаягийг нь оруулдаг. Таны компьютер вебсайтад холбогдож, баримтыг татан авч таны компьютерийн дэлгэцэн дээр хуудас харагддаг.
4.       Би яаж тороор аялах(сурфдах) вэ? Та ямар нэгэн мэдээлэл хайж байхад доогуураа зурааслагдсан үгс тааралддаг. Эдгээр нь энэхүү сэдэв дээр илүү их мэдээлэл өөр нэгэн баримтад хадгалагдсан байгаа гэсэн үг юм. Та тэдгээр үгсийн нэгэн дээр л дарахад Веб автоматаар таныг шинэ баримт эсвэл шинэ вебсайт руу орон зайг үл хамааран зочлуулдаг. Ингээд л та интернетээр аялж байна шүү дээ.
5.       Би интернетийг юунд ашиглаж болох вэ? Интернетийн хамгийн гол хэрэглээ нь ажил болон хичээлийн даалгавар, өөрийн хобби, спорт болон болж буй үйл явцын талаар мэдээлэл авах юм. Мөн интернетийг сонин сэтгүүл унших, тоглоом тоглох, аль эсвэл та өөрйин дуртай дэлгүүээс юм худалдаж авахдаа ашиглаж болох юм.
6.       Интернет ашиглахад надад юу юу хэрэгтэй вэ?  Хэрвээ та интернет ашиглаж байгаагүй бол танд компьютер, модем, утасны шугам байхад л хангалттай юм. Интернет ашиглах нь цаг ирэх тутамд хямдарч амар хялбар болсоор байгаа юм.
Та нэтээр сурахад бэлэн үү? Тэнд таныг интернетийн цоо шинэ ертөнц хүлээсээр л...

No comments:

Post a Comment